ХИЙН БАЛЛОН АШИГЛАХ ЗААВАР

168

Хийн баллоныг 2-оос дээш давхар бүхий орон сууц, хүний унтаж амрах өрөө, 00, коридор, байгалийн гэрэлтүүлэггүй өрөө, орц, гарц шатан дээр болон шатны доор, цахилгааны шитний өрөөнд байлгахыг хориглоно.

Хийн баллоныг хийн зуух, халаах хэрэгсэл, халаалтын радиотороос 1,5-2 метр, ил галаас 5 метр хол зайд, нар шууд тусахгүй газарт байрлуулна.

Хий алдагдаж , агаартай холилдон тэсэрч дэлбэрэх хольц бий болох болон хэт халахаас ямагт сэргийлнэ.

Баллон дур мэдэн засвар хийх, крантыг тайлж авах, сэгсрэх хийн тоног төхөөрөмжинд залгасан баллоныг доош нь харуулах, хэвтүүлэх хазайлгахыг хориглоно.

Баллоныг гадаргууд 1/3-ээс их зэврэлт үүссэн, гүн зүсэгдсэн, хонхойсон, цулхийсэн, цохигдсон винтель нь эвдэрсэн, крантгүй, үйлдвэрийн дардасгүй, ашиглалтын баталгаат хугацаа дууссан баллоныг ашиглаж болохгүй тул шалгаж авсан байх шаардлагатай.

Хүүхэд болон согтууруулах ундаа хэрэглэсэн, баллон ашиглах заавартай танилцаагүй хүнд хийн баллон худалдахыг хориглоно.

Хийн баллон ашиглахдаа даралт тохируулах регуляторыг заавал хэрэглэнэ. Регулятор нь баллонтой холбогдох хэсэгтээ резинэн жийрэгтэй байх ёстой бөгөөд баллонд буруу эрэгдэж /цагийн зүүний эсрэг эргүүлж/ хөдөлгөөнгүй бэхэлсэн байна.

Баллоны хаалт, шлангтай холбогдсон хэсгүүдийг савангийн хөөс болон хий мэдрэгчээр шалгаж байх хэрэгтэй.

Хийтэй болон хоосон баллоныг нийтийн тээврийн хэрэгсэлээр тээвэрлэхийг хориглоно. Нийлүүлэгчээс авсан баалоныг гадны баллоноор солихыг хориглоно.

Хийн баллоныг солихдоо хэрэглэгчийн дэвтэртээ огноо, баллоны дугаарыг тэмдэглүүлнэ.

Image may contain: outdoor