ОРХОН АЙМГИЙН МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР 4-Р САРЫН АЯНЫ НЭЭЛТ ХИЙЛЭЭ

247

Улсын хэмжээнд Мэргэжлийн хяналтын газраас

Байгаль орчин, дэд бүтэц хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын чиглэлээр хамтран зохион байгуулж байгаа сарын аяны нээлтийг 2019.04.03-ны өдөр  Орхон аймагт үйлдвэрлэл, үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус 50 гаран ААНБайгууллагын 98 ажилчдыг урин оролцуулж амжилттай зохион байгууллаа.

Аянаар холбогдох хууль тогтоомжийг иргэдэд сурталчлан таниулах, сахин мөрдөлтийг дээшлүүлэх, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, соён гэгээрүүлэх зэрэг ажлуудыг төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулхаар МХГ-аас төлөвлөн ажиллаж байна.