БАЯР НААДМААР ХЯНАЛТ ТАВЬЖ АЖИЛЛАЛАА.

276

2017 оны 9-11 ны баяр наадмын өдрүүдэд МХГ-ын 28 байцаагч, 2 лабораторын шинжээч ажиллаж цэнгэлдэх хүрээлэнд нийтийн хоолоор хуушуур хийсэн 70 павилион, 12 гэр, хүнсний худалдааны 30 павилион, 20 шорлог, задгай талбайд худалдаа хийсэн 43 аж ахуй нэгж, иргэн, морь барианы газарт хуушуур хийсэн 16 аж ахуй нэгж,иргэн, 2 шорлог, 6 худалдааны цэгт хүнсний аюулгүй байдалд хяналт хийж, 3,5 км мах устгаж, хөдөлмөр хамгааллын хувцсыг бүрэн өмсгөж, эрүүл мэндийн шинжилгээнд хамрагдаагүй 8 хүнийг хоол үйлдвэрлэлээс чөлөөлж, бусад зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулж зөвлөгөө, зөвлөмж өгч, 2 орон нутгийн телевизээр мэдээлэл өгч ажилласан. Мөн “Үндэсний морин уралдааны морь унаач хүүхдийн хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага” MNS 6264:2011 стандартын хэрэгжилтэд хяналт тавьж, хамгаалах хэрэгсэл шаардлага хангахгүй хүүхдүүдийг уралдаанд оролцуулахгүйгээр арга хэмжээ авч уяачдад мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ажилласан.