“Эрүүл, аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” сарын аян

148

“Эрүүл, аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” ХАБЭА-н сарын аяны хүрээнд Төсөвт байгууллага, ЕБС, СӨБ-ын удирдлага, ХАБЭА-н ажилтнуудад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч нарт 2018 онд Нийгмийн түншлэлийн гурван талт хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэгч шилдэг байгууллагаар шалгарсан ЭБЦТС ТӨХК, ЦДҮС ТӨХК, Баян-өндөр сум, 7-р цэцэрлэгийн ХАБЭА-н туршлага судлах 3 удаагийн сургалтыг зохион байгуулж нийт 98 хүн хамруулсан. “Эрүүл аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” өдөрлөг зохион байгуулж 2018 оны Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэгч шилдэг байгууллагууд, ХАБЭА-н сургалтын байгууллагууд, Мэргэжлийн хяналтын газар, ХАБЭА-н зөвлөл, ХАА-н МСҮТ, “Эрдсүлж” ХХК үйл ажиллагаагаа сурталчилж зөвлөгөө мэдээлэл өгч Онцгой байдлын газар, БОЭТ-өөс үзүүлэх сургууль хийж иргэд хөдөлмөрчид идэвхтэй оролцлоо