ТАНИЛЦУУЛГА

Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь Аймгийн Засаг даргын 1996 оны 304 дугааар захирамжаар Орхон аймагт Мэргэжлийн хяналтын алба нэртэйгээр дарга, 13 чиглэлийн 16 улсын  байцаагчтай анх байгуулагдаж байсан. Монгол Улсын Их Хурлын 2002 оны 58, Засгийн газрын 162 дугаар тогтоолоор хяналтын байгууллагуудыг нэгтгэн мэргэжлийн хяналтын нэгдмэл тогтолцоог бий болгож, төрийн захиргааны бүх шатанд хяналтыг цогцоор хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлснээс хойш 15 жил өнгөрч байна. Одоо МХЕГ-ын даргын 2017 оны “Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/06 дугаар тушаалын дагуу  дарга, 2 төрийн захиргааны жинхэнэ албан хаагч, 3 улсын ахлах байцаагч, 28 улсын байцаагч, 11 төрийн үйлчилгээний албан хаагч, нийт 45 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.