ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН МЭДЭЭЛЭЛ

2019 онд 323 объектод 510 хяналт шалгалт хийхээр төлөвлөж 286 буюу 57 хувийг хийж гүйцэтгэсэн байна. Хууль сахин мөрдөлтийн түвшин 72.1 хувьтай хэрэгжиж, хяналтын хуудасны нэгдсэн дүнгээр 36 нь их, 103 нь дунд, 191 нь бага эрсдэлтэй үнэлэгдэж, 4279 зөрчил илрүүлж, 1611 заалттай 138 албан шаардлага, 8 техникийн дүгнэлт, 1 ААН-д 150000 торгууль, 2 ААН-д 3688480 төгрөгний нөхөн төлбөр ногдуулж 2159837 төгрөгийг барагдуулсан.

2019 онд 202 объектод 256 зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж 156 буюу 62 хувийг хийж гүйцэтгэсэн байна. Хууль сахин мөрдөлтийн түвшин 70.7 хувьтай хэрэгжиж, хяналтын хуудасны нэгдсэн дүнгээр 21 нь их, 61 дунд, 107 нь бага эрсдэлтэй үнэлэгдэж, 2151 зөрчил илрүүлж, 1041 заалттай 97 зөвлөмж, 8 техникийн дүгнэлт гаргасан. /2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар/