ЁС ЗҮЙ

 

 МХЕГ-ЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

Мэргэжлийн хяналтын  газрын Ёс зүйн хороо тус газрын даргын 2017 оны 01 сарын 16-ны өдрийн А/01 дугаар тушаалаар 3 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан. Ёс зүйн хороо нь МХГ-ын даргын тушаалаар томилогдсон төрийн захиргааны албан хаагчдын баримтлах ёс зүйн хэм хэмжээг сахиулах, ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх, тэдгээртэй холбоотой ёс зүйн зөрчлийг шалган тогтоох үүрэгтэйгээр ажилладаг. Үйл ажиллагаандаа Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрэм”, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2010 оны 129 дүгээр тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэх журам”, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2015 оны 253 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ёс зүйн дүрэм”-ийг мөрдөж ажиллаж байна.

ЁС ЗҮЙН ХОРОО АЖИЛЛАХ ЭРХ ЗҮЙН ОРЧИН

  • “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”. ЗГ-ын 2010 оны 288-р тогтоол. Татаж авах…
  • “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг зохион байгуулах, ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэхжурам”. ТАЗ-ын 2010 оны 129-р тогтоол. Татаж авах..
  • “МХЕГ-ын Ёс зүйн хорооны ажиллах журам”. МХЕГ-ын даргын 2011 оны 64-р тушаал. Татаж авах…
  • “Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийг ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх дүрэм”, МХЕГ-ын даргын 2015 оны 253 дугаар тушаал. Татаж авах…
  • Орхон аймгийн мэргэжлийн хяналт газрын ёс зүйн хорооны ажиллах журам. Татаж авах…

МХЕГ-ЫН ЁС ЗҮЙН ХОРООНЫ ДАРГА, ГИШҮҮДИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

1. Төрийн захиргаа, эрсдлийн удирдлагын хэлтсийн дарга ПАНИГАЙН БАЯНАА
1. Төрсөн аймаг, сум Завхан аймгийн Сонгино суманд төрсөн.
2. Нас 60
3. Хүйс Эрэгтэй
4. Мэргэжил Агротехникч, Эрх зүйч
5. Төгссөн сургууль 1977 онд Ховд аймгийн ХААТ-Агротехникч

2001 онд МУИС-Эрх зүйч

6. Ажлын туршлага 1977-1983 онд Завхан аймгийн Баянхайрхан, Цагаанхайрхан суманд агротехникч

1983-1995 онд Завхан аймгийн Хүүхэд залуучуудын эвлэлийн хороонд тоо бүртгэлийн зааварлагч, тэргүүлэгч

1995-2000 онд Завхан аймгийн МАХН-ын хорооны улс төрийн ажилтан

2000-2005 онд Завхан аймгийн Засаг даргын тамгын газрын хуульзүйн хэлтсийн дарга

2006-2009 онд Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын хуульзүйн хэлтсийн ахлах мэргэжилтэн

2010-2013 онд Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын хуулийн зөвлөх

2016-оноос хойш Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газрын төрийн захиргаа, эрсдэлийн удирдлагын хэлтсийн дарга

7. Ажилласан хугацаа Төрийн албанд 36 жил

Тухайн албан тушаалд  3 жил

2. Боловсролын хяналтын улсын байцаагч ЧОЙЖАМЦЫН БИНДЭРЪЯА
1.Төрсөн аймаг, сум Булган аймгийн Булган суманд төрсөн.
2. Нас 52
3. Хүйс Эмэгтэй
4. Мэргэжил Түүхч, түүхийн багш
5. Төгссөн сургууль 1988 онд МУИС-Түүхч, түүхийн багш
6. Ажлын туршлага 1988-1997 онд Эрдэнэт хотын 10-н жилийн 4-р сургуульд түүхийн багш

1997-оноос хойш Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хяналтын улсын байцаагч.

7. Ажилласан хугацаа Төрийн албанд 30 жил

Тухайн албан тушаалд 21 жил

 3.Ургамал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч
1.Төрсөн аймаг, сум Архангай аймгийн Төвшрүүлэх суманд төрсөн.
2. Нас 42
3. Хүйс Эмэгтэй
4. Мэргэжил  Биологич
5. Төгссөн сургууль 1999 онд МУИС-Дээд биологич

2003 онд МУИС ОАСС-Орчуулагч

2013 онд ХААИС АБС-Магистр

6. Ажлын туршлага 1999-2001 онд Стандартчилал хэмжилзүйн төвд микробиологич

2001-2009 онд Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт микробиологич,шинжээч

2009-оноос хойш Орхон аймгийн Мэргэжлийн хяналтын газарт хяналтын улсын байцаагч.

7. Ажилласан хугацаа Төрийн албанд 19 жил

Тухайн албан тушаалд 17 жил